Амжилтад хүрч чаддаггүй хүмүүс

 
“Амжилтад хүрч чаддаггүй хүмүүс”-ийн хамгийн нийтлэг 9 чанар
0:24 PM
1. Бусдын бодол санаа, шүүмжлэлийн нөлөөнд байдаг, өөрийнхөөрөө амьдардаггүй хүмүүс
2. Тодорхой үйл явдал, нөхцөл байдалд зохицож чаддаггүй хүмүүс
3. Айж эмээн, шийдэмгий бус зангаасаа болоод шууд шийдвэр гаргаж чаддаггүй хүмүүс
4. Өөртөө итгэх итгэл муутай хүмүүс. Урагш явдаггүй, хойш суудаг, гомдомхой, байнга хувиа хичээдэг, амархан уурладаг, хэт атаархуу, харилцаа муутай хүмүүс
5. Сэтгэл хөдлөлөө нууж байдаг, бүрэг хүмүүс.
6. Болж байгаа зүйлд нас биедээ тохирохгүй хариу үйлдэл үзүүлэгчид
7. Өсвөр насанд нь тохиолдсон хүнд хэцүү асуудлын улмаас бусдын анхаарлыг татах, хэн нэгнээр хайрлуулах, бусдад таалагдахыг хичээгчид
8. Хүрэхэд хэцүү зорилго тавиад түүндээ хүрч чадалгүй сэтгэлээр унагчид
9. Өөр илүү сайхан боломж, сонголт байгааг олж хардаггүй хүмүүс Эдгээр хүмүүс ямар алхам хийх хэрэгтэй вэ?
Өөртөө итгэлтэй байх шаардлагатай үедээ хамгийн сайхан дурсамжаа эргэн сана. Тэр хоромд мэдэрч байсан зүйлээ ахин бод. Тэр үед бие аз жаргалын дааврыг ялгаруулдаг. Хүн аз жаргалыг мэдэрсэн үедээ шантрахаа больж, зоригтой, хүчтэй болдог. Та оюун ухаанаа ингэж хянан захирахдаа дараах зүйлийг мартаж болохгүй: Бодол санаагаа хяна, эс тэгвээс үг болон хувирч мэднэ. Үгээ хяна, эс тэгвэл үйлдэл болон хувирч болно. Үйлдлээ хяна, эс тэгвэл муу зуршил болон хувирч мэднэ. Зуршлаа захир, эс тэгвэл таны зан чанар болон төлөвшиж мэднэ. Та зан чанараа хянаж захир, учир нь таны хувь заяа үүнээс шалтгаална. Франк Аутлов
Зөвхөн өөрийгөө бүү бод. Жишээ нь хуралд сууж байхдаа бусад хүмүүсийг ажигла, уйтгарлаж байгаа эсэх эсвэл ярих хүн хайж байгаа эсэхийг нь. Та, эргэлзэж тээнэгэлзэж юу хийхээ мэдэхгүй хүмүүс олон байхыг үзээд гайхах болно. Таны дотор байгаа, таныг дорд үзэж, танд сөргөөр нөлөөлөн, сэтгэлээр унагаж, ямар ч чадваргүй гэж хашхирч байгаа тэр дуу хоолойд, “Дуугүй бол, одоо надад чиний хэрэг алга” гэж хэлэгтүн. Та тэвчээртэй байж, алдаа оноо, чадваргүй байдлаа илүү аятайхнаар харагтун.
Дүр эсгэ. Хамгийн их эмээж, айдаг зүйлээсээ айгаагүй, шантраагүй мэт байх. Энэ шинэ туршилт тархинд шинэ хөтөлбөр суулгадаг: Хийж чадах юм байна (Олон хүн энэ даалгаврыг аваад амжилтад хүрдэг). Дараагийн удаа урьд нь нэгэнт хийсэн зүйл амархан болж, эдгээр нь дадал зуршил болдог юм.

Амжилтад хүрч чаддаггүй хүмүүс Амжилтад хүрч чаддаггүй хүмүүс Reviewed by Х.Намхайнямбуу on 8:59 AM Rating: 5

1 comment:

  1. Anonymous1/06/2012

    taalagdlaa demjij bna.

    ReplyDelete

Сэтгэгдлээ үлдээхийн тулд та доорх сонголтуудаас Name/URL гэснийг сонго.
1. Name хэсэгт өөрийн нэрээ оруул.
2. URL хэсэгт дурын хаяг бичиж болно /next4.blogspot.com/
3. Сэтгэгдлээ бичээд Publish гэсэн товч дээр дараарай.