Хэрхэн мөнгөө хуримтлуулах вэ?



Хэрхэн мөнгөө хуримтлуулах талаар хүмүүс жаахан мэдлэг дутуу байдаг улмаас мөнгөний алдагдалд орох зэргээр хүндэрлүүд гардаг билээ. Харин үүнийг аргалах талаар 10 дүрмийг хүргэж байна. ENJOY!!

1. Гэнэтийн худалдан авалтаас татгалз. Урьдчилж тоймлосон зүйлээ л худалдан ав. Анхны харцаар худалдан авах нь түрийвчийг хоосолж, гэр оронг чинь хэрэгтэй хэрэггүй зүйлээр дүүргээд зогсохгүй, "шопоголизм" "shopaholism" -дэлгүүр хэсч юм худалдан авах дон хэмээх сэтгэцийн өвчтэй болгох ч аюултай.

2. Өргөнөөр сурталчлагддаг бараа үйлчилгээ битгий авч бай. Учир нь рекламны зардал бараа үйлчилгээний үнэнд шингэсэн байдаг. Найз нөхдийнхөө хэрэглэж үнэлсэн бараа үйлчилгээг л авч бай. Найзууд чинь танд элдэв юм шахах шаардлага байхгүй учраас арай бодит зөвлөгөө өгнө.



3. Төлөвлөгөө тооцоо хөтөлж бай. Хэзээ, хэдийг, юунд зарах гэж байгаагаа төлөвлөхөөс гадна ямар зардал гарч болзошгүй, гарсан тохиолдолд мөнгө хаанаас авах вэ гэх зэргийг бодолцох хэрэгтэй. Төлөвлөгөө тооцоо бол хүнийг санхүүгийн сахилгатай болгодог зүйл.

4. Орлогынхоо нэг хэсгийг хэтийн зорилгодоо зориулан хадгалж бай. Хэзээ ч "ядарсан цагт хэрэглэнэ" гэж мөнгө битгий цуглуул. Мөнгө таны төлөө ажиллаж байх ёстой. Шаардлагатай зүйлээ авахдаа ачааллыг нь төсөвтөө жигд хуваарил. Мөнгөө гудсан доороо хадгалах хэрэггүй. Банкинд, эсвэл үнэт цаас хэлбэрээр хадгалж өсгө.

5. Бараа үйлчилгээг зээлээр бүү ав. Хэдийгээр та хүссэн бараагаа шууд хэрэглэж эхлэх давуу талтай ч санхүүгийн сахилга баттай болгох тал дээр маш муу нөлөөтэй. Орлого олох зориулалтаар л барааг зээлээр ав. Ингэхдээ олох орлого чинь зээлийн хүүгээс дээш байх эсэхээ сайтар тооцохоо мартав.

6. Цалингаа авсан өдөр томоохон зарлага гаргахгүй байх. Орлого орж ирсэн өдөр бид нэг их мөнгөтэй болчихсон юм шиг санаж баруун солгойгүй цацаж, харсан болгоноо авах гэдэг. Энэ бол цэвэр сэтгэл зүйн асуудал. Тиймээс цалин авсан өдрөө юу ч худалдан авахгүй байх хоригийг өөртөө тавь.

7. Мөнгөө бэлнээр ав. Электрон мөнгө илүү хурдан дууг. Гарт баригдаж нүдэнд харагдахгүй болохоор хайран биш байдаг нь мөн л сэтгэл зүйтэй холбоотой. Бас гэнэт бэлэн мөнгө хэрэг болоход өөрийн чинь банкны ATM ойр байхгүй бол "айлын" АТМ-аас мөнгө авахад шимтгэл төлөх болно шүү дээ.

8. Төлбөрийн тарифуудаа шинэчилж бай. Компаниуд шинэ үйлчлүүлэгчдийг татахын тулд янз бүрийн шинэ, ашигтай тарифууд бий болгодог. Харин хуучин хэрэглэгчиддээ энэ тухай мэдээлэх гэж яардаггүй. Тийм болохоор ашигтай хямд багц үйлчилгээний тариф гарсан эсэхийг сонирхож байх хэрэгтэй.

9. Хүнсний захаар очихдоо тооны машин, пүрштэй жин зэргийг авч явж бай. Худалдагч нарт идүүлэхгүйн тулд авсан зүйлээ хяналтын жин дээр тавих, өөрийнхөө жингээр шалгах, тооны машинаараа шалгах зэргээс ичих хэрэггүй.

10. Найдваргүй хүмүүст мөнгө бүү зээл. "үгүй" гэж хэлж чаддаггүйгээс мөнгөө тараагаад зээлдүүлчихдэг хүн цөөнгүй. Хүн болгонд сайн харагдах гэх хэрэггүй. Ийм хүмүүс зальжин этгээдүүдийн зууш болдог. үнэхээрийн туслах хэрэгтэй хүн байвал "загас барих аргыг" нь зааж өгөхийг хичээж, түүнд мөнгө олох ажил олж өгвөл дээр. Харин мөнгө хийж чадахуйц буурьтай бөгөөд сэргэлэн хүнд хөрөнгө оруулахад буруудахгүй.     Эх сурвалж: http://www.gaval.net


Хэрхэн мөнгөө хуримтлуулах вэ? Хэрхэн мөнгөө хуримтлуулах вэ? Reviewed by Х.Намхайнямбуу on 8:18 PM Rating: 5

No comments:

Сэтгэгдлээ үлдээхийн тулд та доорх сонголтуудаас Name/URL гэснийг сонго.
1. Name хэсэгт өөрийн нэрээ оруул.
2. URL хэсэгт дурын хаяг бичиж болно /next4.blogspot.com/
3. Сэтгэгдлээ бичээд Publish гэсэн товч дээр дараарай.