Хамар өнцөг, босоо өнцөг


Геометрийн хичээл :  Орой гэж нэрлэгдэх нэг цэгээс гарсан  2 цацрагаас тогтох дүрсийг өнцөг гэнэ. (Ерөнхий эхтэй  2 хагас шулуунаас тогтсон дүрсийг өнцөг гэнэ).
ӨНЦГИЙН ХЭЛБЭРҮҮД
1.     Хурц өнцөг: 900-аас бага өнцгийг хурц өнцөг гэнэ.
2.     Тэгш өнцөг: 900-ийн өнцгийг тэгш өнцөг гэнэ.  
3.     Мохоо өнцөг: 900-аас их 1800-аас бага өнцгийг мохоо өнцөг гэнэ.
4.     Дэлгэмэл өнцөг: Талууд нь бие биеийнхээ гүйцээлт  болдог өнцгийг дэлгэмэл өнцөг гэнэ. 
 5.     Бүтэн өнцөг: 3600-ын өнцгийг бүтэн өнцөг гэнэ.
6.     Гүдгэр өнцөг: 00-1800-ын хоорондох өнцгүүдийг гүдгэр өнцөг гэнэ.
7.     Гүдгэр биш өнцөг 1800-аас их өнцгийг гүдгэр биш өнцөг гэнэ.
8.     Хамар өнцөг: Ерөнхий нэг талтай нөгөө хоёр тал нь бие    биенийхээ гүйцээлт болдог хоёр өнцгийг  хамар  өнцөг гэнэ.  Хамар өнцгүүдийн нийлбэр 1800байна.
9.     Босоо өнцөг: Нэгнийх нь хоёр тал нөгөөгийнхөө гүйцээлт болдог  хоёр
өнцгийг босоо өнцөг гэнэ. Босоо өнцгүүд  тэнцүү байна. 
Хамар өнцөг, босоо өнцөг Хамар өнцөг, босоо өнцөг Reviewed by Х.Намхайнямбуу on 11:06 AM Rating: 5

No comments:

Сэтгэгдлээ үлдээхийн тулд та доорх сонголтуудаас Name/URL гэснийг сонго.
1. Name хэсэгт өөрийн нэрээ оруул.
2. URL хэсэгт дурын хаяг бичиж болно /next4.blogspot.com/
3. Сэтгэгдлээ бичээд Publish гэсэн товч дээр дараарай.