Халуун элгэн нутаг

 Халуун элгэн нутаг
Үг Ж.Бадраа Ая Ц.Намсрайжав 
Элэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол нутаг минь
Эцэг эхээс заяатай
Эрдэнийн алтан өлгий минь

Цэцгийн шимийг тэтгэсэн
Цэнгэлийн хавар айлчилхад
Мөрөн гол нь дуугаа дуулж
Мөнх сарьдаг нь мишээдэг ээ

Сэрүүн салхи сэвсүүлсэн
Хацар нүүрийг илбэн байж
Сэтгэл дотрыг ариулсан
Халуун элгэн нутаг минь 
 


Халуун элгэн нутаг Халуун элгэн нутаг Reviewed by Х.Намхайнямбуу on 2:09 PM Rating: 5

No comments:

Сэтгэгдлээ үлдээхийн тулд та доорх сонголтуудаас Name/URL гэснийг сонго.
1. Name хэсэгт өөрийн нэрээ оруул.
2. URL хэсэгт дурын хаяг бичиж болно /next4.blogspot.com/
3. Сэтгэгдлээ бичээд Publish гэсэн товч дээр дараарай.