Улсын шалгалтын жишиг даалгаврууд. Математик 9 дүгээр анги

БШУСайдын 2013 оны 08 дугаар сарын 16 ны өдрийн А/309 тоот тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон боловсролын чанарын үнэлгээний журам”-ын 4,2 дахь заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн авч буй ЕБС-ийн улсын шалгалтын зорилго нь суралцагсадын  мэдлэг, чадвар тэдгээрийн хэрэглээний чадварыг бодитойгоор үнэлж, үндэсний хэмжээнд бага, суурь боловсролын чанарын  үнэлгээ хийхэд оршино. Улсын хэмжээнд 2013-2014 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж буй ЕБС-иудаас түүврийн аргаар шалгалтад хамрагдах сургуулиудыг сонгож авна.
5, 9-р ангийн улсын шалгалтын даалгавар нь Монгол улсад хэрэгжүүлж байгаа боловсролын агуулга,  стандартад нийцсэн байхаар зохиогдсон байна. Даалгаврын найдвартай байдал, тохирцыг урьдчилан турших шалгалтаар  тогтоосон байна.
Улсын шалгалтын сэдэв даалгаврын бүтэц нь 5, 9-р ангийн монгол хэл, математикийн хичээлүүд тест, задгай хэлбэрийн даалгавар хосолсон, байгаль шинжлэл, нийгмийн ухаан, байгалийн ухааны хичээлүүд тестийн хэлбэртэй байхаар боловсруулагдана.
Нэгдмэл агуулга бүхий улсын шалгалтын сэдэв даалгаврууд нь дараах агуулгыг хамарсан байна. Үүнд:
  • 5-р ангийн байгаль шинжлэлийн шалгалт “Хүн байгаль” хичээлийн агуулгыг
  • 9-р ангийн байгалийн ухааны шалгалт “Биологи”, ”Газарзүй”, “Физик”, “Хими” хичээлүүдийн агуулгыг
  • 9-р ангийн нийгмийн ухааны шалгалт “Түүх”, Нийгмийн ухаан”, “Англи хэл” хичээлүүдийн агуулгыг
  • 9-р ангийн монгол хэлний шалгалт “Монгол хэл”, “Монгол бичиг”, “Уранзохиол” хичээлүүдийн агуулгыг
Хичээл тус бүрийн жишиг даалгаврыг БҮТ-ийн вэб сайтад 02 сарын 25-нд байршуулж нийтэд хүргэнэ.
Улсын шалгалтыг  нэгдсэн байдлаар Улаанбаатарын цагаар нэгэн зэрэг эхэлж, дуусна. Шалгалтыг дараах хуваарийн дагуу зохион байгуулна.


Улсын шалгалтын жишиг даалгаврууд. Математик 9 дүгээр анги Улсын шалгалтын жишиг даалгаврууд. Математик 9 дүгээр анги Reviewed by Х.Намхайнямбуу on 6:59 AM Rating: 5

No comments:

Сэтгэгдлээ үлдээхийн тулд та доорх сонголтуудаас Name/URL гэснийг сонго.
1. Name хэсэгт өөрийн нэрээ оруул.
2. URL хэсэгт дурын хаяг бичиж болно /next4.blogspot.com/
3. Сэтгэгдлээ бичээд Publish гэсэн товч дээр дараарай.