Математикийн алтан харьцаа

Алтан харьцаа
Алтан харьцаа (алтан огтлол ч гэж нэрлэдэг) бол байгаль дээр байгаа амьтай, амьгүй асар олон төрөл, зүйлийн бүтцэд байдаг онцгой нэгэн шинж юм. Энэ харьцаа бол хорвоо ертөнц дээр байгаа хамгийн жижгээс хамгийн том хүртэлх бүхий л зүйлд байдаг тоон  харьцаа юм.
Алтан харьцаа нь хүний бие, далайн дун хясаа, модны мөчирт гээд хамгийн тодоор бүгдэд ажиглагддаг. Алтан харьцааг эртний Грек, Египетчүүд ч барилга, урлагт ашиглаж байсан бөгөөд
энэ харьцаагаар хийсэн ямар ч юм хүний нүдэнд хамгийн сайхан харагддаг байна.  Алтан харьцаа нь (пи) тоо шиг төгсгөлгүй аравтын бутархайгаар илэрхийлэгдэнэ. Алтан харьцаа хорвоо ертөнц анх үүссэн цагаас эхлэн байсан боловч хүн төрөлхтөн хэзээ түүнийг нээж ашиглаж эхэлснийг тодорхойлох аргагүй.  Алтан харьцаа (алтан огтлол)-ны тухай ойлголт манай эриний өмнөх гуравдугаар зууны үед зохиогдсон алдарт математикч Евклидийн “Эхлэл” бүтээлд тусгагдсан байдаг ажээ. “Алтан огтлол” нэр томъёог Леонардо Да Винчи анх оруулсан байх талтай. Леонардо Да Винчи хүний биеийн харьцааг харуулсан Vitruvius-ийн хүний зургийг (1492 он) алтан харьцааг ашиглан зуржээ.  Эртний Египетчүүд алдарт цац суварга буюу пирамидыг барихдаа алтан харьцааг ашигласан байна. Италийн математикч Леонардо Фибоначчи нэгэн гайхамшигт тоон дарааллыг нээж, өөрийн нэрээр нэрлэсэн ч чухамдаа уг дарааллын гишүүд алтан харьцааг үүсгэж байгааг мэдсэн эсэх нь тодорхой биш байдаг. Нарны аймгийн гарагууд нарыг тойрон эллипс буюу зуувандуу замаар эргэдгийг анх нээсэн Иогани Кеплер (1571-1630) алтан харьцааны тухай “Геометр хоёр гайхамшигт баялагтай. Нэг нь Пифагорын теорем, нөгөө нь алтан харьцаа” гэжээ. Алтан харьцаа хүн төрөлхтөнд олон шинийг нээсэн хэвээр байна.

Алтан харьцааны байгаль дахь илрэл

Алтан харьцаа бол математикийн хамгийн алдартай тоо бөгөөд алдартай байгаагийн шалтгаан нь бидний өдөр тутмын наад захын бүх зүйлд харагдаж байгаад оршино. Алтан харьцааг ашиглаж хийсэн зүйлс:

- Алдарт пирамидын ёроол, түүний өндөр хоёр алтан харьцаатай 
- Леонарда да Винчигийн алдарт “Мона Лиза” хөргийн урт ба өргөн нь алтан харьцаатай




Математикийн алтан харьцаа Математикийн алтан харьцаа Reviewed by Х.Намхайнямбуу on 8:45 AM Rating: 5

No comments:

Сэтгэгдлээ үлдээхийн тулд та доорх сонголтуудаас Name/URL гэснийг сонго.
1. Name хэсэгт өөрийн нэрээ оруул.
2. URL хэсэгт дурын хаяг бичиж болно /next4.blogspot.com/
3. Сэтгэгдлээ бичээд Publish гэсэн товч дээр дараарай.